Бидний зорилго

Сүүлийн 20 гаруй жилийн дотор Монголын автопаркт маш их өөрчлөлт орсон. Зөвхөн хойд хөршийнхөө Лада, Нива, Волга, Москвич, Уаз зэрэг машинаар гангардаг байсан цаг түүх болон үлджээ. Өнөөдөр манай автопаркийн дийлэнх хувийг Toyota, Hyundai зэрэг азидаа төдийгүй дэлхийд нэртэй маркууд эзэлж байгаагаас гадна үүн дотроо байгаль орчин, эдийн засагт ээлтэй хос хөдөлгүүртэй машинууд томоохон байр суурийг эзэлж байгаа нь үнэхээр сайшаалтай зүйл юм. Гэхдээ нэг томоохон сул тал нь Японы өөрийн дотоод зах зээлд зориулагдсан буруу талдаа жолооны хүрдтэй машинууд Монголд маш их хэмжээгээр орж ирдэг явдал юм. Бас нөгөөтэйгүүр гэвэл эдгээр машинуудын ихэнх нь маш олон жил явсан хуучин машинууд байдаг. Мэдээж энэ асуудал манай зах зээлийн худалдан авах чадвартай холбоотойгоор тайлбарлагдаж болох юм. Бас үгүй ч байж болох магадлалтай.

Зах зээлийн эдийн засгийн нэг онцлог нь хэрэглэгчийн эрх чөлөө юм. Эрх зүйн хувьд чөлөөт орчин бүрдсэн, бараа бүтээгдэхүүний чанар чансаа сайн, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл олон, хэрэглэгч худалдан авах чадвартай байх үед уг эрх чөлөө жинхэнэ утгаараа биелэлээ олсон гэж хэлж болно. Монголд энэхүү эрх чөлөөг улам сайн хөгжүүлэхэд бага ч болов хувь нэмэр болгох зорилгоор бид нар өөрсдийн Герман дахь тээвэр, даатгал, хөрөнгө оруулалт, худалдааны зах зээл дээрх олон жилийн туршлага дээрээ тулгуурлан „Герман чанарыг Герман үнээр“ уриан доор Миний Герман Машин буюу MiniiGermanMashin.mn порталыг нээлээ. Гадаадын зах зээлийг яг бодит байдлаар нь эх хэл дээрээ хэрэглэгч, олон нийтийн хүртээл болгож байгаа явдал нь тухайн нийгмийн нүдийг тодорхой хэмжээгээр нээж өгч байгаа бөгөөд, ингэснээрээ уг зах зээлд мэдээллийн хомсдлоос үүдэн үүссэн байж болох нуугдмал монопольчлол, үндэслэлгүй үнэ хөөрөгдөлтийг зогсооход хувь нэмэр оруулах явдал нь нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна.

Нөгөөтэйгүүр бид таны болон өөрсдийнхөө төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлээр үйл ажиллагаагаа хууль, эрх зүйн тал дээр маш нямбай явуулж, бараа бүтээгдэхүүнд ноогдох гадаад дотоодын бүх албан татварыг шударгаар төлнө. Үүнээс гадна Германаас Монгол руу тээвэрлэх зардал жишээлбэл Япон, Солонгосоос Монгол руу тээвэрлэх зардлаас газар зүйн байршлаасаа хамааран хэд дахин өндөр байдаг нь хэнд ч ойлгомжтой болов уу. Ямартай ч та манай порталаар дамжуулан Германы зах зээлийн бодит үнийн талаар хэнээс ч асуух шаардлагагүйгээр үнэн зөв ойлголттой болж чадах юм.   

MiniiGermanMashin.mn эхний ээлжинд шинэвтэр суудлын машин болон хүнд даацын ачааны машины чиргүүлийн худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд зах зээлийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан үйл ажиллагаагаа тодорхой нэр төрлийн машин, тоног төхөөрөмжүүдээр өргөтгөхөөр төлөвлөж байна.  

Үйл ажиллагаа

MiniiGermanMashin.mn портал нь үйлдвэрүүдийн Герман дахь албан ёсны борлуулагчдын худалдааны порталаас өөрийн шийдлийн дагуу сонгосон суудлын машин болон ачааны машины чиргүүлний заруудыг мэдээллийн алдагдалгүйгээр шууд эх хэлдээрээ орчуулж, Монголын худалдан авагч, сонирхогчдыг Германы бодит зах зээлтэй шууд холбож өгч байгаа учир уг порталыг машин худалдаж авах олон улсын цахим зах гэж ойлгож болно.

Эхний ээлжинд нийтдээ 700 орчим зарыг порталдаа тогтмол нийтлэхийг эрмэлзэж байна. Уг машинууд Германд байгаа учир бодитоор үзэж харах боломжгүй ч, хэрвээ хэрэглэгч худалдан авах хүслээ илэрхийлж чадсан тохиолдолд бид боломжийн хэрээр сонирхсон машины талаарх порталд нийтлэгдээгүй нэмэлт мэдээлэл, зураг, видеогоор хангахаас гадна Skype, Facebook Messenger-ээр тантай шууд видео ярилцлага хийж машины байдлыг бүрэн танилцуулах боломжтой юм. Германы зах зээлийн цар хэмжээ Монголын зах зээлтэй харьцуулахад хэдэн арав дахин том учир манай порталд нийтлэгдсэн машинууд маш богино хугацаанд зарагдсан байж болох юм.

Та манай порталаар дамжуулан бидний санал болгосон үнээр машин худалдан авч болохоос гадна порталд нийтлэгдсэн мэдээллийн дагуу Герман дахь борлуулагчтай өөрөө шууд холбоо тогтоож худалдаа хийх боломжтой. Бидний санал болгосон машины үнэ Герман дахь болон Германаас Монгол хүртэлх тээвэр, даатгал, гаалийн зардал, гаалийн албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, Монголд хийгдэх техникийн иж бүрэн байдлын хяналтын зардал багтаасан эцсийн үнэ юм. Харин чиргүүлийн үнэ нь Герман дахь € үнэ бөгөөд хэрэглэгч сонирхсон тохиолдолд эцсийн үнийн мэдээлэл өгөх боломжтой. Үүнээс гадна порталаар дамжуулан үйлчлүүлсэн хэрэглэгч машин худалдан авсныхаа дараа өөр олон төрлийн ашигтай үйлчилгээ эдлэх давуу талтай юм.

Порталын сонголт

Бид эхний ээлжинд суудлын машины хувьд зөвхөн Audi, BMW, Mercedes-Benz, Volkswagen, Porsche гэсэн маркуудыг сонголоо. Суудлын машинаас гадна бид Монголын тээвэр, худалдааны аж ахуйн нэгжүүдэд сонирхолтой байж магадгүй гэсэн үүднээс Германы хүнд даацын ачааны машины чиргүүлний хамгийн том үйлдвэрүүд болох Schmitz Cargobull, Krone 2-ыг мөн порталдаа сонгон орууллаа.

Машины чанар болон үнийн уялдааг боломжийн хэмжээнд байлгахын тулд бид сүүлийн 5 жилийн дотор Германы замын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн буюу хамгийн ихдээ 100,000 км явсан машинуудыг порталдаа голчлон сонголоо. Германд машины худалдаа, даатгал, татварын хувьд уг машины үйлдвэрлэгдсэн он биш харин замын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн он чухал байдаг. Энэ 2 он ихэнхдээ адилхан байдаг ба мэдээж машин үйлдвэрлэгдсэнийхээ дараа хөдөлгөөнд орох зөвшөөрөл авдаг тул оны зөрөө гарах боломжтой. Тиймээс бид будлиан гаргахгүйн үүднээс "Үйлдвэрлэгдсэн он" гэдэг нэр томъёог порталдаа хэрэглэхгүй байхаар шийдлээ.

Германд шинэээр авсан суудлын машин дунджаар 1 жилийн дараа 25 %-иар, 3 жилийн дараа 35 %-иар, түүнээс хойш жил бүр 5-6 %-иар үнэ цэнээ алддаг гэсэн статистикийн мэдээлэл байдаг. Чанарын хувьд Герман машинууд бусад маркуудтай харьцуулахад жилээр ч, явсан км-ээр ч үнэхээр тэргүүлэгч гэдэг нь жил бүр Германы DEKRA, TÜV, GTÜ зэрэг машин, тоног төхөөрөмжийн хяналтын байгууллагуудын нийтэлдэг хуучин машины дүгнэлтүүдээс харагддаг.

Бид нар Германд зөвхөн тухайн үйлдвэрүүдийн албан ёсны гэрээний худалдаалагч нартай хамтран ажилах ба Германы хувь хүмүүс болон жижиг худалдаалагчдын зарыг порталдаа нийтлэхгүй. Учир нь үйлдвэрүүдийн албан ёсны гэрээний худалдаалагч нар өөрсдийнхөө түрээсийн гэрээгээр олгосон машинуудаа буцааж авах, эсвэл хуучин машин худалдаж авахдаа Германд нэр хүндтэй DEKRA,TÜV, ADAC зэрэг техникийн хяналтын байгууллагуудаар машинаа мэргэжлийн өндөр түвшинд хянуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийсний дараа чанарын өндөр баталгаатайгаар дахин түрээсэлж, худалдаалдаг. Ингэж шалгагдсан машинуудаа Volkswagen "Das WeltAuto", BMW "BMW Premium Selection", Mercedes-Benz "Junge Sterne", Audi ":plus", Porsche "Porsche Approved" гэсэн тус тусын чанарын тэмдэгтэйгээр худалдаалдаг бөгөөд манай портал зөвхөн ийм стандартын тэмдэгтэй машинуудыг сонгон нийтэлж байна.  

 

 

                                           

 

                                                      

           

 

Таны хүсэлт

Хэрэглэгч таны хүсэлтийн дагуу бид порталдаа сонгосон маркуудаас гадна Германы ачааны машины Mercedes-Benz, MAN маркууд болон бүх төрлийн хүнд, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбаруудад хэрэглэгддэг машин, тоног төхөөрөмжүүдийг зуучилж өгөх боломжтой тул та бидэнд санал хүсэлтээ илэн далангүй ирүүлнэ үү!